Publish What You Pay Mongolia Coalition
“Төлсөн Авснаа Нийтэл” буюу иргэний нийгмийн ТАН эвсэл нь Монгол улсад олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлэх, ИНБ-ын бодит оролцоог тогтвортой баталгаажуулж төлөвшүүлэх зорилготойгоор 2006 оны 10 сард 17 ТББ-ууд нэгдэн байгуулсан.
ТАН эвсэл нь эвслийн дүрмийг хүлээн зөвшөөрч, ардчилсан зарчмын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн иргэдийн бүлэг, иргэний нийгмийн байгууллагуудын сайн дурын, чөлөөт нэгдэл мөн.
ТАН эвсэл нь төрийн байгууллага болон аливаа улс төр, эдийн засгийн явцуу ашиг сонирхлоос хараат бус, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг. иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл юм.